07/10/2025
Өглөөөний мэнд... : 57 настай хятад эр Тан 2000-аад оны үед Хятадын зүүн эргийн Чиндао хотод гурван ч ресторан ажиллуулдаг бизнес эрхлэгч байжээ. Ресторанууд нь олны хөлд дарагдаж сард 3 сая юань буюу 420 мянган долларын борлуулалт хийдэг байв. Тэрээр улам их орлого олохын тулд өөрийн мөнгөн дээрээ нэмэн бусдаас мөнгө зээлэн агч модны бизнес болон бусад бизнест хөрөнгө оруулжээ. Гэвч өөрөө төдийлөн сайн мэдэхгүй шинэ бизнесүүд нь түүнд аз биш уналт авчирснаар түүний өр 2015 оны байдлаар 46 сая юань/6 сая долларт хүрчээ. Дампуурлаа зарлан бүх хоолны газраа зарж, үл хөдлөх хөрөнгө үлдсэнгүйн дээр эхнэр нь ч түүнээс салан явжээ.
Бүх зүйл ингээд дууссан, хорвоод амьд явах утгагүй мэт санагдавч өөрийн ээж болон хүүхдээ бодохоор ингээд орхиж болохгүй байлаа.
Ээж нь түүнд 35 юаны зайдас шахдаг гар машин авч өгснөөр тэрээр гэртээ зайдас нэг нэгээр нь шахаж эхлэв. Овоо хэдэн зайдас бэлэн болохоор нь уутлан авч гарч өөрийн алдсан ресторануудынхаа нэгнээс нь хэдхэн зуун метрийн ойролцоо орших гадаа гудамжны лангуунд шаран зогсох болжээ. Эхэн үедээ хүмүүс өөрийг нь таньчих вий, доошоо орсон гэж тохуурхах вий гэж санаа зовсондоо маск зүүн зогсдог байв.
Болгоомжилж байснаар нь ч хэн нэгэн өөрийг нь таньснаар Тан ч хаашдаа шулуудан маскгүйгээр ил зайдсаа шардаг болов.
Зайдас зарсан орлогоороо Чиндао хотын хамгийн том супермаркетаас сайн чанарын гахайн мах аван зайдсаа хийсээр, өдөр хоногууд давтагдан үргэлжилсээр сайн чанарын амттай зайдсыг нь хүмүүс улам олноор авсаар түүний бизнес тэлж өөрийн гэсэн шарсан зайдасны брэндтэй болсон тэрээр нилээд хэдэн салбараа томоохон худалдааны төвүүдэд нээжээ.
Одоо түүний зайдасны үйлдвэр өдөрт 2 тонн зайдас үйлдвэрлэдэг болсон байна.
"Уналт ухаан суулгадаг. Ямар ч гэгээн ирээдүй харагдахгүй байсан ч зөвхөн ажилдаа анхаарлаа хандуулан хичээн зүтгэсэн чармайлт чинь хэзээ нэг өдөр чамайг шагнах шагнал болон ирнэ" гэж Тан өгүүлэв