Duudlagiin jolooch

  • Home
  • Duudlagiin jolooch

Duudlagiin jolooch Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Duudlagiin jolooch, Transportation Service, ulaanbaatar departement store 3 floor 303, .

Жолооны эрхгүй 17 настай эмэгтэй машин жолоодож яваад осол гаргаж, 46 настай эмэгтэйг гэмтээжээӨнөөдөр өглөө 07 цаг 44 м...
14/03/2026

Жолооны эрхгүй 17 настай эмэгтэй машин жолоодож яваад осол гаргаж, 46 настай эмэгтэйг гэмтээжээ
Өнөөдөр өглөө 07 цаг 44 минутад Toyota Prius-41 маркийн автомашиныг эрхгүйгээр жолоодож явсан 17 настай, эмэгтэй “У” нь Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, жолооч 46 настай, эмэгтэй “П” гэмтжээ.

14/03/2026
09/03/2026

Уруудсан чулуу эргээд оргилд гардаггүй гэлцдэгсэн хаашаа явна вэ бид

08/03/2026

Цаашаа явж хүн мөргөж алсанаас энэ нь дээр дээ Кака

06/03/2026

Бичээд байгаарай

06/03/2026

Хурай хурай

03/03/2026

Duudlagiin jolooch

03/03/2026

Duudlagiin jolooch 86981950

03/03/2026

Японы Хоккайдо дахь жижигхэн “Kyū-Shirataki” галт тэрэгний өртөө 1950 оноос хойш 69 жилийн турш ажиллаж, олон хүний амьдралын нэг хэсэг болжээ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам зорчигчдын тоо эрс цөөрч, JR Hokkaido компани уг өртөөг хаах шийдвэр гаргасан байна. Гэсэн ч компанийнхан өглөөний 7 цагийн галт тэргэнд тогтмол ганцхан зорчигч суудаг болохыг анзаарчээ. Тэр нь “Hokkaido Engaru” ахлах сургуулийн сурагч Харада Кана байв. Кана галт тэргээр ойролцоогоор 30–35 минут явж сургуульдаа хүрдэг байжээ. Өртөөг хаахаар төлөвлөж байсан компани охины тухай мэдээд шийдвэрээ өөрчилж, Кана-г сургуулиа төгстөл буюу 3 жилийн хугацаанд өртөөг хаалгүй, галт тэргийг зогсоож байхаар шийджээ. 2016 оны гуравдугаар сарын 1-нд Канагийн төгсөлтийн өдөр тохиож, цас орж байсан ч өртөөн дээр хүмүүс цуглан, түүнд цэцгийн баглаа өгч, төгсөлтөд нь баяр хүргэсэн байна. Тэр өдөр Кана сургууль руугаа галт тэргээр сүүлчийн удаа явжээ. Үүний дараа 3 сарын 25-нд өртөө албан ёсоор хаагдсан байна.

ДЭЛХИЙГ НЭГ ЦОНХООР
Европ дахь мэдээ мэдээллийн портал сайт

🛜 Сайтын албан ёсны пэйж хуудсыг дагаарай
👉 https://www.facebook.com/journasnews

1945 ОНД ЗХУ-Д СУРАЛЦАЖ БАЙСАН ТАРАВЫН МӨНХ-ОСОРЫН ДУРСАМЖ ЯРИА…1945 онд эх орны дайн дуусгавар болж байлаа. Энэ үед Мон...
02/03/2026

1945 ОНД ЗХУ-Д СУРАЛЦАЖ БАЙСАН ТАРАВЫН МӨНХ-ОСОРЫН ДУРСАМЖ ЯРИА…

1945 онд эх орны дайн дуусгавар болж байлаа.
Энэ үед Монголоос ЗХУ-д малын их эмч мэргэжлээр хоёулаа суралцдаг байсан юм. Нэг өдөр бидэн дээр Зөвлөлтийн хоёр офицер ирж, “Манай адууны хашаанд танай Монголын шархадсан хоёр морь фронтоос ирсэн юм. Бид эмчилж тордох гэсэн боловч бүтэх юм биш. Хүн ойртуулахгүй хазаж хайраад хавьтуулахгүй юм. Ядахдаа ус ууж өвс иддэггүй ээ. Ингэсээр байгаад эмчилгээ ч хийлгэлгүй үхэх нь шиг байна. Та нар Монгол хүмүүс байна, очиж туслах арга чарга юу байна. Уг нь Германы фашистыг устгахад их үүрэг гүйцэтгэж, гавьяа байгуулсан ачтай морьд юм гэнэ билээ. Үхүүлж болохгүй гэж дарга нар үүрэг өгсөн болохоор бид та нарын сургийг гаргаж ирлээ” гэж арга нь барагдсан байдалтай үнэнээ ярив. Тэдний гуйлтын дагуу очтол хашаан дотор шархтай морьд байна. Тэдгээр том биетэй томсогнуудаас нилээд зайтай хоёр жижиг биетэй морь уяатай байсан нь бусдаасаа аль ч талаар ялгарна.

Офицерийн нэг “За энэ дээ. Танай Монгол морьд "Черт возьми” гэж хэлээд уурсангуйгаар шал руу нулимав. Энэ байдлыг хараад тэр оросын “Бид яаж ч чадаагүй юм. Та нар ч ёстой горьдсоны гарз байлгүй” гэх өнгө нүүрэнд нь бичээстэй дооглонгуй инээмсэглэл тодорч ирэв. Гэтэл хэдэн орос цэрэг наана нь зогсчихсон нэгэн уртаа модны үзүүрт хувинтай ус өлгөж, холоос гэтсээр дөхүүлж өгч байв. Нөгөө орос цэргийг жаахан ойртох гэхлээр чихээ хулмайлган хазах гэнэ. Цементэн шал гал маналзтал тангарна. Ёстой яах ч арга алга.

Биднийг дагуулж ирсэн хоёр орос офицер, “За ингээд байгаа юм даа” гэсэн шиг харж толгой сэгсэрнэ. Хоёр морь гэж авахын арга алга. Аргагүй л Монгол морь минь мөн нь мөн. Гэхдээ ясан дээр тохсон арьс л гэсэн үг. Биенийх нь энд тэнд сум бөмбөгний хэлтэрхийд өм цөм цохиулсан, хэгзэрсэн, зулгарч цус шүүрсэн гээд авах юм даанч алга. Монгол хүн чинь хүний нутагт ийм болсон морио хараад зүрх шимширч өөрийн эрхгүй уйлдаг юм билээ. Намайг нүүрээ даран уйлахад оросууд хараад гайхаж байх шиг байсан.

Арга ч үгүй юм уу даа, дайны талбарт олон сайхан нөхдөө алдаад нулимс нь ширгэж хатуужчихсан улс чинь ийм юманд уярч өрөвдөнө гэж ч юу байх билээ. Хөөрхий дөө, тэр хоёр морьд. Дайны хүнд бэрх хатуу хөтүүг биеэрээ туулж, харь эздээсээ их үнэлгээ авч, амьд байх эрхээр шагнагдсан нь энэ буюу. Би хар бага наснаасаа адуу мал дээр өссөн болохоор бас дөртэй. Тэгээд тэр хоёр руу ойртох гэтэл санасны гарз, мөн л аяг аашаа гаргаж байх юм. Шархнаасаа болж ингэж адгуусны ааш эвдэрснийг юу гэлтэй билээ.

Би холоос гэтээд нэг рүү нь дөхлөө. Нэлээд ойртон очтол хазах гээд аргаш эргэн чихээ хулмайлган ухасхийж байна. Өөрөө ч бараг мэдэлгүй “Хайя” гээд чанга хэд хэд хашгирч орхилоо. Тэгтэл нөгөө хазах гээд чихээ хулмайлгаад байсан морь чинь толгойгоо өргөн намайг гайхсан байдалтай харж байна. Би ч тэр үед зай өгөлгүй “Хайя, хайя, гурий гурий” гээд дөхөөд байлаа. Хөөрхий морин эрдэнийн маань хоёр чих нь солбиод зөөлөн үүрсэх нь тэр. Би аажуухан дөхсөөр байв.

Ингэсээр алхам алхмаар ойртож, цээж, улмаар хүзүүнд нь хүрэв. “Хайя. хайя” гэсээр толгойнд нь гараа хүргэж, зөөлөн илж маажихад яасан ч үгүй. Харин тэгэхдээ хэзээ тасхийтэл үмхээд авах юм бол доо гэж дотроо айж байсан шүү. Гэтэл тэрүүхэндээ зөөлөн үүрсэх аядаж, намайг хүзүү сунган үнэрлэж байна. Монгол морьд маань Монгол эзнээ танив бололтой.

Тэртээд зогсч байсан орос офицер цэргүүд бүр мэл гайхсан байлаа. Тэгээд гэнэт сэхээ авав бололтой инээлдэн “молодец, хорошо” гэлцэн алга ташиж байна. Миний сэтгэл хөөрч бас л нулимс асгараад ирэв. Нөгөө нөхөр минь хэзээний тэсч чадалгүй нулимсаа арчиж зогссон. Үүнээс бид хоёр орос нөхдийнхөө хамт эргэн тойрч, эмчилгээ хийлгэн тэнхрүүлсэн дээ. Ээ дээ, морь ч ёстой ухаантай шүү гэж ярьж байжээ..

 #дуудлагынжолооч Скай сервис ХХК нь та бүхэнд даатгалтай найдвартай жолооч нараар үйлчилж байна утас 86981950 #жолооч #...
28/02/2026

#дуудлагынжолооч

Скай сервис ХХК нь та бүхэнд даатгалтай найдвартай жолооч нараар үйлчилж байна утас 86981950
#жолооч
#дуудлагын
#дууд

Их эзэн Чингис хааны минь гаргасан анхны алтан зоос үндэсний минь мөнгөн тэмдэгт хурай 2
28/02/2026

Их эзэн Чингис хааны минь гаргасан анхны алтан зоос үндэсний минь мөнгөн тэмдэгт хурай 2

Address

Ulaanbaatar Departement Store 3 Floor 303

WW82+4XWУЛААНБААТАР

Alerts

Be the first to know and let us send you an email when Duudlagiin jolooch posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

  • Want your business to be the top-listed Taxi?

Share