Өмнөговь аймаг дахь салбар танхим

Өмнөговь аймаг дахь салбар танхим Таны бизнесийн дуу хоолой

11/09/2022

"Говийн химич" оюутны тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг авах утас: 89999922

✍️ Даланзадгад сумын Засаг даргын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах, тэдний талаарх ир...
09/06/2022

✍️ Даланзадгад сумын Засаг даргын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах, тэдний талаарх иргэд, олон нийтийн ойлголт хандлагыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан ээлтэй үйлчилгээний орчин нөхцөлийг бүрдүүлэх, харилцан бие биенээ хүндэтгэх, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагааг дараах маршрутын дагуу зохион байгуулах гэж байна. Даланзадгад-Булган-Баянзаг-Даланзадгад

✍️Тус үйл ажиллагаанд оролцогчид нь төрийн үйлчилгээний болон ААНБ, нийтийн үйлчилгээний салбаруудын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд байхаар тусгасан байна.

✍️ Иймд уг арга хэмжээг сонирхсон ААНБ-ууд 06 сарын 09-ний өдрийн 17.00 цагаас өмнө Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтэн Ө. Уранчимэг (89000969)-тэй холбогдоно уу.

Монголбанкны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, Эрдэнэсийн сантай танилцах аялал үргэлжлэв. ✅ Жижиг дунд бизнес эрхлэг...
10/04/2022

Монголбанкны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, Эрдэнэсийн сантай танилцах аялал үргэлжлэв.

✅ Жижиг дунд бизнес эрхлэгчдийн эхний танилцсан газар нь “Монгол банк”. Сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд төдийгүй манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний байр суурь эзлээд буй хөрөнгийн зах зээл, цахим мөнгө, финтек ба криптовалютын талаар бизнес эрхлэгчид маань анхан шатны ойлголт авсан юм.

✅ Түүнчлэн Монголбанкны эрдэнэсийн сантай танилцаж, сангийн дэргэдэх Мөнгөн тэмдэгтийн танхимуудаар зочиллоо. “Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Эрдэнэсийн санд хадгалагдаж буй эртний зоос, Монгол Улсад төлбөрийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс, цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг нэн ховор, түүхэн ач холбогдолтой үзмэрүүд хадгалагдаж байна. Тухайлбал 20 кг хунз цай, Манж Чин улсын үе, 1926 оноос өнөөг хүртэл гүйлгээнд хэрэглэж байсан зоосон мөнгө, төлбөрийн хэрэгслүүдийн иж бүрэн цуглуулгыг нэрлэж болох юм.


Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес аялал зохион байгуулагдлаа. ✅ Монголын үндэсний Худалдаа, аж ...
07/04/2022

Өмнөговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес аялал зохион байгуулагдлаа.

✅ Монголын үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулж буй "ChamberBus-2022" хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнес аялал 2022 оны 04 сарын 05, 06-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдлаа.

✅ Арга хэмжээний хүрээнд Даланзадгад сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч Х.Батболд, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ш.Бат-Эрдэнэ, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Ё.Цэндмаа болон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл 25 бизнес эрхлэгч тус тус хамрагдлаа.

✅ Монголбанкны Эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, хөрөнгийн зах зээл, финтек ба криптовалют сургалт, Эрдэнэсийн сантай танилцах аяллаар эхэлсэн хөтөлбөр МҮХАҮТ-ын үйл ажиллагаа, бодлого, орон нутгийн бизнесийн орчныг сайжруулах уулзалт хэлэлцүүлгээр үргэлжлэв.

✅ Мөн энэ хугацаанд “Мөөжиг мөөг”, Тэсо группийн танилцуулга, мэдээллийг сонсож, “АПУ ХХК”, “Грийн групп”, “ОБ пластик ХХК”, “Талх чихэр ХХК”, "Могол ноос" зэрэг үндэсний томоохон үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

✅ МҮХАҮТ 2016 оноос орон нутгийн салбар танхимын тэргүүлэгч гишүүд болон гишүүн байгууллагуудыг Үндэсний танхимтай танилцуулах, томоохон ААН-ээр айлчилж туршлага судлах “СhamberBuss” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Онлайнаар үзэх боломжтой боллоо"Цахим Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 18-нд Даланзадгадад ...
03/12/2021

Онлайнаар үзэх боломжтой боллоо
"Цахим Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд 2021 оны 11 дүгээр сарын 15-аас 18-нд Даланзадгадад болсон “Inspire 2021 Өмнөговь” технологийн өдрүүдийн үеэрх сургалт, уулзалтуудын дүрс бичлэгийг цахим платформд байршууллаа.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ:
Дижитал маркетинг хэрхэн хийх вэ?
Монголын Маркетингийн Холбооны удирдлагын багийн гишүүн Н.Нямхүү
https://youtu.be/_JaCAVlBPKo
Сошиал медиагаар бизнесээ өргөжүүлэх боломжууд
Эмпасофт ХХК-ийн маркетингийн менежер Б.Номинзул
https://youtu.be/0FllNpT_v0U

ЦАХИМ ШИЛЖИЛТ:
Цахим үндэстэн, Дижитал аймаг
ICT Group, Технологийн газрын дарга Н.Отгонбаяр
https://youtu.be/JsrOsIlmtlU
"Цахим Өмнөговь" хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгаа вэ?
Аймгийн ЗДТГ-ын ХХОБТХ-ийн дарга О.Эрдэнэ-Өрнөх
https://youtu.be/P_5a3OLeXGY
Цахим шилжилтийг хаанаас эхлэх вэ?
Эмпасофт ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баатар
https://youtu.be/nj7JwUCRfHw
Дотоод үйл ажиллагааны цахим шилжилт гэж юу вэ?
Эйблсофт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадорж
https://youtu.be/pqOQg58BpR8

ЦАХИМ АЖИЛТАН:
Цахим ажилтан гэж хэн бэ?
Мобинет ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхзориг
https://youtu.be/oX5705XJows
Мэдээлэл хаана алдагддаг вэ?
Эмпасофт ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Баатар
https://youtu.be/BmJqIB7y1KA
Хувь хүн ба байгууллагын мэдээллийн ялгаа
Эмпасофт ХХК-ийн мэдээллийн аюулгүй байдлын инженер Т.Нямжаргал
https://youtu.be/2mUIZ3bT1TI
Цахим шилжилт амжилттай хийсэн Япон улсын туршлага
Эмпасофт ХХК-ийн хүний нөөцийн менежер Б.Түвшинсайхан
https://youtu.be/vGWDYn9UPhU

ИРЭЭДҮЙД ҮНЭТЭЙ МЭРГЭЖЛҮҮД:
Дижитал орчинд ажиллах чадвартай хүмүүсийг бэлтгэх боломж
Эмпасофт ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхсайхан
https://youtu.be/2AxF7JxWxiI
Мэдээллийн технологийн салбарын онцлог, ялгаанууд
Эмпасофт ХХК-ийн програм хөгжүүлэгч Т.Цэгц-Эрдэнэ
https://youtu.be/wl_gMPvcTfs
Даланзадгадаас Жакартад суралцсан тэмдэглэл
Эмпасофт ХХК-ийн маркетингийн менежер Б.Номинзул
https://youtu.be/I6-l6Q-jPmc
Амжилттай сурагч, манлайлал
Монголын Маркетингийн Холбооны удирдлагын багийн гишүүн Н.Нямхүү
https://youtu.be/n7glP8pjqTY

15-ны өдрийн "Цахим шилжилтийг хаанаас эхлэх вэ?" уулзалтад төрийн байгууллагуудын 83 удирдах албан тушаалтан, "Цахим ажилтан" сургалтад 108 төрийн албан хаагч, нийт 192 хүн хамрагджээ. 16-ны өдрийн "Дижитал маркетинг" сургалтад бизнес эрхлэгч 115 иргэн, "Ирээдүйд үнэтэй мэргэжлүүд" сургалтад Даланзадгад самын ахлах ангийн 156 сурагч хамрагджээ. Мэдээллийн технологийн инженер, багш нарт зориулсан "Active Directory & Information Security" сургалтад 37 хүн оролцож, сертификат авлаа. 17, 18-нд "Сурагчдыг мэргэжил сонголтод чиглүүлэх нь" сургалтыг Даланзадгад сумын 1-7-р сургуулиуд дээр зохион байгуулсан бөгөөд нийт 135 багш, ажилтнууд хамрагдсан билээ.



"Фэйсбүүк маркетинг" танхимын сургалтСуудлын тоо хязгаартай тул 86539090 дугаараар суудлаа баталгаажуулна уу. Компаниа т...
12/11/2021

"Фэйсбүүк маркетинг" танхимын сургалт
Суудлын тоо хязгаартай тул 86539090 дугаараар суудлаа баталгаажуулна уу. Компаниа төлөөлж оролцох бүх хүн дараах холбоосоор тус тусдаа бүртгэл хийхийг анхаараарай.

Бүртгэлийн холбоос:
https://forms.gle/vgZRgMewCF1y2NDE6

Өмнөговь аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан энэхүү хагас өдрийн сургалт нь “Inspire 2021 Өмнөговь” технологийн долоо хоногийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд сургалтын зардлыг "Цахим Өмнөговь" хөтөлбөрөөс санхүүжүүлж байгаа юм.

• Дижитал маркетинг хийхэд юуг анхаарах вэ?
• Үүлэн технологид суурилсан бизнес загвар гэж юу вэ?
• Олон улсын шилдэг туршлагуудаас суралцъя
• Бизнес эрхлэгчдийн амжилт алдааг таньцгаая
• Хаанаас хэрхэн эхлэх вэ?

Уулзалтад Улаанбаатар хотоос Монголын Маркетингийн Холбоо, Мобиком корпораци, ICT групп, Ablesoft, Empasoft зэрэг технологийн компаниудын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийнэ.

Аймгийн ИТХТ-ийн 2021 оны 5 дугаар сарын 5 өдрийн 70 дугаар тогтоолоор “Цахим Өмнөговь” хөтөлбөр батлагдсан бөгөөд бүх нийтийн цахим боловсролыг дэмжих зорилгоор “Цахим шилжилтийг хүн бүрд” уриатайгаар ирэх долоо хоногийн турш “Inspire 2021 Өмнөговь” үйл ажиллагаа болох юм.

✅ Бүртгэл үргэлжилж байна ✅
28/08/2021

✅ Бүртгэл үргэлжилж байна ✅

✅"Майнинг технологи энд Экуйпмент" ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Говийн химич" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
✅“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу Толгой төслийн талбайгаас 1км-т байрлан, технологийн судалгаа, химийн бодисын нийлүүлэлт, химийн бодисын агуулахын үйлчилгээний чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.
✅МТЭЭ ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтайгаа хамтран ажиллах болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Хими, Хими технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа орон нутгийн оюутан залуусыг дэмжих “ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” -ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн харьяат нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
✅2021 – 2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа 3 хүртэлх тооны оюутныг хамруулахаарМҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран ажиллаж байна.
✅“Говийн химич – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага:
 Өмнөговь аймгийн харьяат оршин суугч байх,
 Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Хими технологийн мэргэжлээр бакалаврын түвшний 2-4-р дамжаанд суралцдаг байх,
 2020 – 2021 оны хичээлийн жилд гарсан сурлагын голч дүн 2.8 (GPA)-с дээш байх,
 Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй оюутан байх,
 Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх;
✅Бүрдүүлэх бичиг баримтууд:
 Өргөдлийн маягт (www.mte.mn цахим хаягаас татаж авна уу)
 Сургуулийн тодорхойлолт
 Өмнөх хичээлийн жилийн дүнгийн хуулбар
 Оршин суугаа газрын тодорхойлолт
 Эсээ - а) “Суралцаж байгаа мэргэжлийн онцлог, ач холбогдол” б) “ Оюутны өнөөгийн амжилт ба ирээдүйн төлөвлөгөө” сэдвийн аль нэгээр 300 үгтэй)
 Иргэний үнэмлэхний хуулбар
 2 хувь цээж зураг
✅Тэтгэлэг хүсэгч оюутан нь дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2021 оны 09 сарын 8-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар, эсвэл МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын байранд ирүүлнэ үү.
✅Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Говь сэндс зочид буудлын 308 тоот /МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим/

✅ МТЭЭ ХХК-ийн утас: 77660151, 88017550
✅ МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын утас: 70533388, 99990314

✅"Майнинг технологи энд Экуйпмент" ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Говийн химич" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдла...
21/08/2021

✅"Майнинг технологи энд Экуйпмент" ХХК-аас уламжлал болгон зохион байгуулдаг "Говийн химич" тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.
✅“Майнинг технологи энд Экуйпмэнт” ХХК нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт, Оюу Толгой төслийн талбайгаас 1км-т байрлан, технологийн судалгаа, химийн бодисын нийлүүлэлт, химийн бодисын агуулахын үйлчилгээний чиглэлээр ажилладаг үндэсний компани юм.
✅МТЭЭ ХХК нь үйл ажиллагаа явуулж байгаа орон нутагтайгаа хамтран ажиллах болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн иргэдийн боловсролын хөгжилд дэмжлэг үзүүлэхээр Хими, Хими технологийн чиглэлээр амжилттай суралцаж байгаа орон нутгийн оюутан залуусыг дэмжих “ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР” -ийг 2016 оноос хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Өмнөговь аймгийн харьяат нийт 10 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.
✅2021 – 2022 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн харьяат, Хими, Хими технологийн чиглэлээр суралцаж байгаа 3 хүртэлх тооны оюутныг хамруулахаарМҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимтай хамтран ажиллаж байна.
✅“Говийн химич – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага:
 Өмнөговь аймгийн харьяат оршин суугч байх,
 Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд Хими технологийн мэргэжлээр бакалаврын түвшний 2-4-р дамжаанд суралцдаг байх,
 2020 – 2021 оны хичээлийн жилд гарсан сурлагын голч дүн 2.8 (GPA)-с дээш байх,
 Олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон, нийгмийн идэвхитэй оюутан байх,
 Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх;
✅Бүрдүүлэх бичиг баримтууд:
 Өргөдлийн маягт (www.mte.mn цахим хаягаас татаж авна уу)
 Сургуулийн тодорхойлолт
 Өмнөх хичээлийн жилийн дүнгийн хуулбар
 Оршин суугаа газрын тодорхойлолт
 Эсээ - а) “Суралцаж байгаа мэргэжлийн онцлог, ач холбогдол” б) “ Оюутны өнөөгийн амжилт ба ирээдүйн төлөвлөгөө” сэдвийн аль нэгээр 300 үгтэй)
 Иргэний үнэмлэхний хуулбар
 2 хувь цээж зураг
✅Тэтгэлэг хүсэгч оюутан нь дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэн 2021 оны 09 сарын 8-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар, эсвэл МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын байранд ирүүлнэ үү.
✅Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад хот, Говь сэндс зочид буудлын 308 тоот /МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхим/

✅ МТЭЭ ХХК-ийн утас: 77660151, 88017550
✅ МҮХАҮТ-ын Өмнөговь аймаг дахь салбар танхимын утас: 70533388, 99990314

04/06/2021

МҮХАҮТ-аас дэвшүүлсэн Ковидын дараах эдийн засгийн “Их Сэргэлт” (GreatReset) санаачилгын арга хэмжээг хэрхэн дэмжиж байгааг тодруулах асуулгад оролцохыг урьж байна ✍

🔶Та бүхэн 3 минут зарцуулж, судалгаанд идэвхитэй оролцоно уу. Дараах холбоосоор орж судалгааг бөглөнө үү 👉https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSelbDvGupL03cwinDSr3lQGb5xI8xmy6GUt8NLnvcHTXjuS9w/viewform

🔷Ковидын дараах эдийн засгийн “Их Сэргэлт” санаачилгын хүрээнд үндсэн 3 арга хэмжээг авч хэрэгжүүлж бизнес эрхлэгчдийг нэг гараанаас, шинээр эхлүүлж эрчимтэй хөгжлийг бүрдүүлэх тухай саналыг МҮХАҮТ-аас дэвшүүлээд байгаа.
Үүнд: а) Бүх төрлийн татвар, шимтгэл, тогруулийн төлбөр, алдангиас чөлөөлөх; б) Гурваас дээш жил Х-тайлан өгсөн компанийг улсын бүртгэлээх хасах; в) Зээлийн мэдээллийн сангийн хар жагсаалтыг цагаатгах.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mongolchamber.mn/a/601?fbclid=IwAR3t897OIjWyqSFJyUhvnT3IFWd6MGuoWSJFAsSrQuZE-zANDPHr1Y6CSgk.

Дархлаажуулалтын 2 дахь тун 5-р сарын 26-ны өдрөөс эхэлнэ.
25/05/2021

Дархлаажуулалтын 2 дахь тун 5-р сарын 26-ны өдрөөс эхэлнэ.

Хүнсчдийн холбоо, Худалдаа аж үйлдвэрийн танхим, бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллаа явуулж буй аж ахуйн нэгж, компанийн ажилдчдын вакцинжуулалтад
хамрагдах хуваарь.

✅ МҮХАҮТ-ын гишүүд, гишүүнээр бүртгүүлэх ААН-ийн анхааралд: Танхимын гишүүдийг зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа ...
20/05/2021

✅ МҮХАҮТ-ын гишүүд, гишүүнээр бүртгүүлэх ААН-ийн анхааралд:

Танхимын гишүүдийг зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, үндэсний хэмжээний ААН-үүдийн мэдээллийн нэгдсэн сүлжээнд нэгдэх, мэдээллээ эмх цэгцтэй нэг байршилд төвлөрүүлэн нийтэд хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор:
✅ ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ – www.trademongolia.mn веб хуудсыг нэвтрүүлж байна.

✅ Энэхүү веб хуудсыг МҮХАҮТ-ын дотоод портал сайттай нэгтгэсэн ба одоогийн байдлаар нийт гишүүн байгууллагын нэр, үйл ажиллагааны чиглэл, эдийн засгийн ангилал, хаяг, байршил, утас, цахим хуудас, цахим шуудан зэрэг мэдээллийг байршууллаа.

✅ Бүртгэлтэй гишүүд компанийн регистрийн дугаараараа нэвтэрч орно уу.

✅ Тус веб сайт нь:

🔺 Байгууллагынхаа бүтээгдэхүүн үйлчилгээний маркетингийн сувгийг нэгээр нэмэгдүүлэх
🔺 Өөрсдийн цахим хаяггүй жижиг дунд аж ахуйн нэгжүүд хувийн орон зайгаа үүсгэх, бараа бүтээгдэхүүн, байгууллагынхаа талаарх нийтлэл, арга хэмжээ, зөвлөмж, ярилцлага, мэдээлэл зэргийг нийтэд мэдээлэх, түгээх, сурталчлах,
🔺 “Төрд хэлэх үг” хэсэгт саналаа ирүүлж бизнесийн орчин дахь хүнд суртал, дарамт шахалт, бизнест учирч буй хүндрэл бэрхшээлийн талаарх саналаа ирүүлж танхимаар дамжуулан холбогдох төрийн байгууллагад хүргүүлэх
🔺 Хэрэглэгч өөрийн оруулсан бүх мэдээллийг засварлах, устгах, удирдах
🔺 Бусад ААН байгууллага, хувь хүмүүстэй холбоо тогтоох, харилцан хамтран ажиллах бизнесийн төрөл бүрийн санал тавих
🔺 Сурталчилгааны хэсэг болон нүүр хуудсанд нэмэлт төлбөр төлж бараа бүтээгдэхүүн, байгууллагаа онцолж сурталчлах гэх мэт давуу талуудтай болно.

Салбар танхимын 70533388 дугаараас заавар, мэдээлэл авна уу.

Нэвтрэх холбоос: https://www.trademongolia.mn/

mongolchamber

Address

Gobi Sands Hotel, #308room
Dalan-Zadagad
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

70533388

Alerts

Be the first to know and let us send you an email when Өмнөговь аймаг дахь салбар танхим posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Өмнөговь аймаг дахь салбар танхим:

Share