19/07/2025
Өнөөдөр Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан энэ салбарт ажиллаж, хөдөлмөрлөж буй үе үеийн тээвэрчид, инженер, техникийн ажилтан, жолооч нар, салбарын бодлого, зохион байгуулалтад хувь нэмрээ оруулж буй бүх эрхэмүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг дэвшүүлж байна.
“Шанх Транс” ХХК нь Монголын экспортын тээврийн салбарт хүчин зүтгэж, улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ тээврийн аюулгүй байдал, үр ашиг, технологийн дэвшилд анхаарч ажилласаар ирсэн билээ.
Энэхүү түүхэн өдөр бид зөвхөн өнгөрсөн зууны бахархлыг биш, ирээдүйн шинэ зууны зорилго, боломжийг хамтдаа харж, илүү хариуцлагатай, үр бүтээлтэй тээвэрлэлтийг цогцлоохыг зорьж байна.
Хүнд хүчир хөдөлмөр, хариуцлагатай албанд зүтгэж яваа салбарынхаа нийт мэргэжил нэгт нөхдөдөө эрүүл энх, амжилт бүтээл, аюул осолгүй тээвэрлэлтийг хүсэн ерөөж түүхэн 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!