11/06/2025
“Оюу толгой” компани Австралийн Квинсландын их сургуулийн дэргэдэх Уул уурхай дахь нийгмийн хариуцлагын төвтэй хамтран хариуцлагатай орон нутгийн харилцааны тогтолцоо, чадавхыг бэхжүүлэх төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөл нь уул уурхайн компаниуд болон холбогдох оролцогч талуудыг хариуцлагатай орон нутгийн харилцааны сургалтад хамруулан, салбарын мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлж, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих зорилготой.
Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн удирдлага, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Монгол Улсын их сургууль, Монгол Улсын шинжлэх ухаан технологийн сургуулийн эрдэмтэн багш нар, “Оюу толгой” компани болон Квинсландын их сургуулийн уул уурхай дахь Нийгмийн хариуцлагын төвийн хамтарсан баг “Хариуцлагатай орон нутгийн харилцааны үндэс” 6 модульт сургалтын материалыг монгол хэлнээ хөрвүүлж, монгол агуулгаар баяжуулан танхим болон цахимаар заахад зориулан боловсрууллаа. Түүнчлэн, мэргэжлийн нэр томъёог цэгцлэх, орчуулгыг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор нэр томъёоны семинарыг зохион байгуулж салбарын нэгдсэн ойлголтыг бүрдүүлэх ажлыг эхлүүллээ.
“Оюу толгой” компанийн санхүүжилтээр уг төслийн хүрээнд:
- Монголын эрдэс баялгийн салбар дахь хариуцлагатай орон нутгийн харилцааны чадавхыг үнэлэх судалгаа
- Хариуцлагатай орон нутгийн харилцааны 3 удаагийн сургалт
- Салбарын тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх цуврал арга хэмжээ зохион байгуулна.
***
At Oyu Tolgoi, we are proud to collaborate with the Centre for Social Responsibility in Mining at the University of Queensland, Australia, on a transformative project aimed at strengthening systems and building capacity for responsible local engagement. This initiative provides targeted training to mining companies and relevant stakeholders, enhances the expertise of industry professionals, and promotes mutual understanding and cooperation within the sector.
In collaboration with experts from the Mongolian Mining Association, the Council for Sustainable Development and Social Responsibility, the German-Mongolian Institute for Resources and Technology, the National University of Mongolia, the Mongolian University of Science and Technology, and the Centre for Social Responsibility in Mining at the University of Queensland, we have translated and adapted a comprehensive six-module training curriculum—“Foundations of Responsible Local Engagement”—into Mongolian. Designed for both in-person and online delivery, the curriculum is tailored to meet local needs. To promote consistent use of professional terminology, we also organized terminology workshops to establish a unified language across the sector.
Funded by Oyu Tolgoi, this project includes:
- A capacity assessment study on responsible local engagement in Mongolia’s mineral sector
- Three training sessions on responsible local engagement
- A series of discussion forums addressing pressing sector challenges