Брайт транс ХХК/Bright TRANS LLC

Брайт транс ХХК/Bright TRANS LLC Авто тээврийн цогц үйлчилгээ Автотээврийн үйлчилгээгээр шилдэг нь байна.

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔...
20/03/2026

🇲🇳 Монгол Улсын ижил нэртэй сумд 🇲🇳

Манай улсын 330 сумын 30.9% буюу 102 сум нь ижил нэртэй байдаг гэдгийг та мэдэх үү? 🤔

📊 Хамгийн олон давтагддаг нэрс:
🔹 Булган, Жаргалант — тус бүр 6
🔹 Өлзийт — 4
🔹 Орхон, Эрдэнэ, Баян-Өндөр, Баян-Овоо, Алтай, Бугат — тус бүр 3
🔹 Бусад 34 нэр — тус бүр 2

⚠️ Андуурах тохиолдол бий:
Дарви / Дарив
Жаргалант / Жаргалан
Өлзийт (сум vs тосгон)

🗺️ Нэг нэртэй боловч өөр өөр аймагт байрлах эдгээр сумд нь Монгол орны газарзүйн онцлог, түүх, уламжлалтай холбоотой сонирхолтой баримт юм.

💬 Та аль суманд нь очиж байсан бэ? Сэтгэгдэлд бичээрэй!

#Монгол #Газарзүй #Сум #СонирхолтойБаримт

18/03/2026

Эх орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон
эрэлхэг дайчид, офицер, ахлагч, цэрэг болон эх орон дуудахад хэзээд бэлэн эрчүүд та бүхэнд
Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны
105 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Өвөг дээдсийнхээ алдар гавьяаг үргэлжлүүлэн,
эх орныхоо энх тайван, тусгаар тогтнолын төлөө
зүтгэж буй та бүхний зориг, тэсвэр хатуужил,
сахилга бат бол Монгол Улсын бахархал юм.
Тэнгэр нь цэлмэг,
түмэн олон нь амгалан байхын төлөө
тангараг өргөсөн Та бүхэндээ
эр зориг, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе!

Монгол цэргийн сүр хүч мандан бадраг 🇲🇳

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийнСар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!Эрхэм гишүүд, хамтран ажилла...
16/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн
Сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрхэм гишүүд, хамтран ажиллагч байгууллагууд, салбарын нийт хамт олон та бүхэндээ

Өрх гэрт тань элбэг дэлбэг байдал цогцолж,
Аюулгүй ажиллагаа бат бэх,
Ажил үйлс тань өөдрөг дүүрэн,
Амжилт бүтээл арвин байхыг
Монголын аюултай ачаа тээвэрлэгчдийн нэгдсэн холбоо-ны нэрийн өмнөөс
чин сэтгэлээсээ хүсэн ерөөе.

Гал морь жил бид бүгдийн эв нэгдэл, ололт амжилтын жил байг!

Сар шинэдээ сайхан шинэлээрэй 🌙🐎✨

Address

WW Center
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Брайт транс ХХК/Bright TRANS LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Брайт транс ХХК/Bright TRANS LLC:

Share