Замын Даргын Ажлын Алба

Замын Даргын Ажлын Алба Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Замын Даргын Ажлын Алба, Transportation Service, Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж/42, Ulaanbaatar.

"УБТЗ" ХНН-ийн хамт олон эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршлыг дэмжиж, "Улаанбаатар марафон"-д нэгдлээ
23/05/2026

"УБТЗ" ХНН-ийн хамт олон эрүүл амьдралын хэв маяг, дадал зуршлыг дэмжиж, "Улаанбаатар марафон"-д нэгдлээ

22/05/2026
20/05/2026

Төмөр замчид та бүхнийг “Мэргэжлээрээ бахархъя” таних мэдэхүйн уралдаанд оролцохыг уриалж байна

20/05/2026

Дархан зангилааны ажлын байрны соёл, цэвэр цэмцгэр орчныг Замын удирдлага онцгойлон сайшаалаа👏👏👏

19/05/2026

🟢 ТӨМӨР ЗАМЧДЫН НОГООН ТӨГӨЛД МОД ТАРИХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ! 🌳🚂
Зөвхөн тээвэрлэлт биш, НОГООН ИРЭЭДҮЙГ ч бас хамтдаа бүтээе! 🙌
“УБТЗ” ХНН-ийн хамт олон эх дэлхийгээ хайрлах, экологийн тэнцвэрт байдлыг хангах, ажиллагсдынхаа ажиллаж, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор “Төмөр замчдын ногоон төгөл”-д хаврын мод тарих ажлаа албан ёсоор эхлүүллээ.🌱✨
Зүгээр нэг мод тариад орхих биш, арчилгаа, усалгааг нь бүрэн шийдэж, ирээдүйд төмөр замчид төдийгүй иргэдийн амарч зугаалах дуртай өтгөн ой, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн болгохоор бид зорьж байна. 💪
"Бидний тарьсан нэг мод — Ирээдүйн ногоон төгөл, цэвэр агаар"
Нийт төмөр замчид та бүхнийг энэхүү ногоон хөдөлгөөнд идэвхтэй нэгдэж, өөрийн болон хамт олныхоо нэрэмжит модыг суулган, түүхээ хамтдаа бүтээхийг уриалж байна! 🤝🌍
🔥 Хамтдаа зүтгэж, хамтдаа ногоон ирээдүйг ургуулцгаая!
#ЭкоТөмөрЗам #ТөмөрЗамчдынНогоонТөгөл #МодТарихАян #НогоонИрээдүй #ТаРьжУргуулъя #ТөмөрЗамчид

19/05/2026

Хойд хэсэглэлийн салбар нэгжүүдийн зуны тээврийн бэлтгэлийг шалгаж эхэллээ

✅Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх 7 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй...
19/05/2026

✅Өнөөдөр 7 хоног тутмын замын нэгдсэн хурал боллоо. Хурлын дэгийн дагуу өмнөх 7 хоногт өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцсаны дараа РБ, Д, НТП, ЭВ албаны дарга нар хөдөлгөөний аюулгүй байдал, тээвэрлэлт, эрчим хүчний, ус хангамжийн талаар болон ирэх нэгдэх өдөр болох Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн талаар танилцууллаа.
✅Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхнээс өнөөдрийг хүртэл зөрчлийн тоо 18 нэгжээр буурсан ч гологдлын тоо нэг нэгжээр өссөн байна.
✅Энэ оны эхнээс 5-р сарын 15-ны өдрийг хүртэлх байдлаар 13сая 187,9 мянган тонн ачаа тээвэрлэсэн нь төлөвлөгөөнөөс 798,6 мянган тонноор, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1 сая 255,8 мянган тонноор илүү байна.
✅Мөн хугацаанд 9 сая 340,1 мянган тонн ачаа ачсан нь төлөвлөгөөнөөс 409,1 мянган тонноор, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 832,7 мянган тонноор илүү байна.
✅Замын-Үүд – Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо өргөн царигаар хоногт дунджаар өгсөн талдаа 16,2, авсан талдаа 16,5 галт тэрэг байгаа бол нарийн царигаар өгсөн талдаа 8,2, авсан талдаа 8,5 галт тэрэг байна. Мөн хятадын талтай тохирсноор 7 хоногт өргөн царигаар 2 удаа 17 галт тэрэг өгч байна. Наушки-Сүхбаатар өртөө хооронд хоногт дунджаар өгсөн, авсан талдаа 8,7 галт тэрэг байна.
✅Оны эхнээс нийт 1453 чингэлгийн галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 156 галт тэргээр илүү байна.
✅2026 оны 5-р сарын 13, 14-ний өдрүүдэд Замын-Үүд өртөөнд замын их засварын цонхны ажлыг төлөвлөсний дагуу хийжээ.
✅Тайлант 7 хоногт орон нутгийн ачаа тээвэрлэлт буурсан, зүтгүүр хоорондын замд эвдэрсэн тохиолдол нэмэгдсэн зэрэгт дүгнэлт хийж ажиллахыг Замын дарга үүрэг болгов.
✅Мөн Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон нийгэмлэгийн инновацийн өдөрлөгийн бэлтгэл ажлыг сайтар хангаж оролцох зэрэг үүрэг даалгавар өгөв.

Замын даргын үзлэгт ямар нэгэн гологдол, дутагдалгүй шалгуулсан "Дулаан зөрлөг"-ийн хамт олныг шагнаж урамшуулав
19/05/2026

Замын даргын үзлэгт ямар нэгэн гологдол, дутагдалгүй шалгуулсан "Дулаан зөрлөг"-ийн хамт олныг шагнаж урамшуулав

19/05/2026

ХУРИМТЛАЛЫН АЯН ӨРНҮҮЛЖ БАЙНА
Голомт банкны энэхүү аян нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн ажилтнуудад
👍Санхүүгийн боловсрол олгох, санхүүгийн дархлаатай, хуримтлалтай болоход дэмжих, чиглүүлэх;
👍Богино хугацаанд гэнэтийн эрсдэлээ хаах боломжтой хуримтлалтай, дунд хугацааны болон урт хугацааны тодорхой зорилгод хүрэх хадгаламжтай болгоход нь дэмжих, идэвхжүүлэх, 👍Урамшуулах, хуримтлуулах зуршилтай болгох зорилгоор хуримтлалын аяныг өрнүүлж байна.
✅Сугалаа олгох нөхцөл:
📌Голомт банкаар цалингаа авдаг байх
📌6 сар ба түүнээс дээш хугацаатай хадгаламж шинээр нээсэн, орлого хийсэн, эсвэл 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан.
✅Олгох сугалааны тоо:
📌Хадгаламжийн орлогын 100,000₮ тутамд 1ш сугалаа
📌Хадгаламж шинээр нээсэн 100,000₮ тутамд 1ш сугалаа
📌Хадгаламжаа 6 сар ба түүнээс дээш хугацаагаар сунгасан 100,000₮ тутамд 1ш сугалаа
✅Хонжвор болон тодрох азтаны тоо: / НИЙТ 25 АЗТАН /
📌Гадаад аялах эрх - 1 азтан
📌Цахилгаан бараа худалдан авах эрх - 2 азтан
📌Эрүүл мэндийн багц үйлчилгээ - 3 азтан
📌500,000₮ хадгаламжийн эрхийн бичиг - 5 азтан
📌100,000₮ хадгаламжийн эрхийн бичиг - 14 азтан
✅Тохирол явуулах хэлбэр:
📌Сугалааны тохирлыг дотоод ажилтнуудын фэйсбүүк хуудсаар 2026.08.20, 2026.10.20, 2026.12.20-ний өдөр 3 удаагийн бичлэг хэлбэрээр дамжуулан 25 азтанаа тодруулна.
✅Сугалаат урамшуулалд хамрагдахгүй нөхцөл:
📌Харилцагчийн хадгаламж хаагдсан тохиолдолд олгогдсон сугалаанууд идэвхгүй болж, тохиролд хамрагдах боломжгүй болно.
📌Сугалаа олгох нөхцөлийн аль нэг нөхцөл хангагдаагүй тохиолдолд сугалаа олгохгүй.
✅Сугалаа шалгах, мэдээлэл авах сувгууд:
📌SocialPay цахим хэтэвчний “Лояалти” цэсээс сугалаат урамшуулал болон өөрийн сугалааны тоо, дугаар, идэвхтэй, идэвхгүй эсэхийг харах боломжтой.
📌https://loyalty.golomtbank.com/
📌1800-1646, 7515-1111 See less

📌РЖД буюу “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын ...
18/05/2026

📌РЖД буюу “Оросын төмөр замууд” Нээлттэй хувьцаат нийгэмлэгийн "Гэгээн Пантелеймон" эмнэлгийн галт тэрэг 5 дугаар сарын 18-наас 6 дугаар сарын 4-ний өдрийг дуустал Монгол Улсад ажиллахаар өнөөдөр ирлээ. Уг галт тэргийг угтан авах ёслол Улаанбаатар зорчигч тээврийн төв буудал дээр болов. Ёслолын ажиллагаанд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй тус нийгэмлэгийн удирдлага, Эрүүл мэндийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр, ОХУ-ын Элчин сайдын Яамны элчин зөвлөх А.В.Ивахин зэрэг албаны хүмүүс оролцлоо.
📌“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн галт тэрэг нь манай улсын төмөр замын дагуух өртөө зөрлөгийн төмөр замчид, нийслэл, аймаг орон нутгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
📌Энэхүү хүмүүнлэгийн ажлыг "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэг болон ОХУ-ын “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг санаачлан зохион байгуулж байгаа юм.
📌Ёслолын ажиллагаан дээр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хэлсэн үгэндээ: “Улаанбаатар төмөр зам” ХНН нь “Оросын төмөр замууд” НХН-тэй хамтран төмөр замчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа нь Замын удирдлагын зүгээс хэрэгжүүлж байгаа “Эрүүл төмөр замчин” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа ажлын нэг хэсэг юм” гэдгийг онцлон тэмдэглэлээ.
📌Алслагдсан бүс нутгийн ард иргэдэд мэргэжлийн чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зориулалттай 14 вагоноос бүрддэг энэхүү хөдөлгөөнт эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр тоноглогдсон юм.
📌Эмнэлгийн галт тэрэгний эмч, эмнэлгийн ажилтнууд нь дотор, мэс засал, урологи, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл, хүүхэд, шүд зэрэг нарийн мэргэжлийн үзлэг оношилгоо хийхээс гадна өндөр нарийвчлалтай ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентген оношилгоо хийж, түргэвчилсэн лабораториор шинжилгээ авна.
📌ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ХИЙХ ХУВААРЬ:
Эмч нарын үзлэг, оношилгоо дараах өртөөдөд доорх өдрүүдийн 08:00-18:00 цагийн хооронд явагдана:
Замын-Үүд-1 өртөөнд 5 дугаар сарын 19, 20-нд;
Сайншанд өртөөнд 5 дугаар сарын 21, 22-нд;
Чойр өртөөнд 5 дугаар сарын 24, 25-нд;
Улаанбаатар-1 өртөөнд 5 дугаар сарын 26, 27, 28-нд;
Зүүнхараа өртөөнд 5 дугаар сарын 30, 31-нд;
Дархан-1 өртөөнд 6 дугаар сарын 1, 2-нд;
Сүхбаатар өртөөнд 6 дугаар сарын 3, 4-нд.
/Үзлэг, оношилгоо хийлгэх хүмүүс Төмөр замын төв эмнэлгийн харьяа тухайн өртөөний эмч нарт бүртгүүлж үзлэгийн цаг авна./

Address

Баянгол дүүрэг, Сөүлийн гудамж/42
Ulaanbaatar
210535

Telephone

+97621242370

Alerts

Be the first to know and let us send you an email when Замын Даргын Ажлын Алба posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Замын Даргын Ажлын Алба:

Share